ОХУ-ын Ерөнхий Сайд Михаил Мишустин коронавирусний халдвар авсан нь шинжилгээгээр тогтоогдож, эмнэлэгт хэвтсэн байна. Тэрээр улсынхаа Ерөнхийлөгч Владимир Путинтэй цахимаар дүрсээ харан хуралдах үедээ өвчнийхөө тухай хэлсэн бөгөөд энэ хурлыг нь Оросын телевизээр үзэгчдэд шууд дамжуулан хүргэсэн байна. Түүний хүсэлтээр ерөнхий сайдын 1 дүгээр орлогч Андрей Белоусовийг Ерөнхий Сайдын үүрэг гүйцэтгэгчээр түр хугацаанд томилсон байна.
Коронавирусний халдвар аваад байгаа Михаил Мишустины хувьд энэ оны 1 дүгээр сараас Дмитрий Медведевийн халааг авч, Ерөнхий сайдаар ажиллаж байгаа юм. Харин түүнийг түр хугацаанд орлохоор болсон Андрей Белоусовын хувьд Ерөнхийлөгч Владимир Путины туслахаар 7 жилийн турш ажилласан нэгэн юм.
ОХУ-д сүүлийн нэг хоногийн хугацаанд халдварын 7,099 тохиолдол шинээр бүртгэгдснээр нийт халдвар авсан хүний тоо 106,498-д хүрээд байна. Харин коронавирусээр тус улсад нийт 1073 хүн амиа алдаад байна.
Эх сурвалж: ВВС