Цаг үеийн мэдээ

Хойд Солонгосын эрх баригчдийн зүгээс тус улсын батлан хамгаалах салбар дахь авлигын асуудлаар өргөн цар хүрээтэй мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хууль бус үйлдэлтэй холбоотой тодорхой нотлох баримт олж авсны дотор армийн хамгийн элит хүчнийхэнтэй холбоотой баримт ч байгаа гэдгийг Дэйли НК мэдээлжээ.

Дөрөвдүгээр сарын эхээр эхэлсэн энэхүү мөрдлөгийг Хойд Солонгосын Зэвсэгт хүчний Жанжин штабт шууд харьяалагддаг тусгай үүргийн ажлын хэсэг гардан гүйцэтгэж байгаа гэж арми дахь эх сурвалж мэдээлсэн байна.

Мөрдлөгийн явцад тогтоогдсон баримтаас үзвэл “байлдааны бэлтгэл сургуулилтанд оролцохоос зайлсхийх” нь арми дахь авлигын хамгийн түгээмэл хэлбэр юм. Түүнчлэн байлдааны бэлэн байдлыг шалгах чиг үүрэг бүхий офицерууд шаардлага хангаж чадаагүй анги, нэгтгэлийн удирдлагаас цагаан будаа, мах, тамхи зэрэг эд зүйлийг хээл хахуульд авч хангалттай үнэлгээ өгдөг байсан нь илэрчээ.

Армийн хамгийн элит хэсэг болох Долдугаар хорооны зарим офицерүүд авлигад холбогдсон нь хэргийг мөрдөж байгаа мөрдөгч нарыг хүртэл цочролд оруулжээ.

Эх сурвалж : https://www.dailynk.com/english/north-korean-probe-military-uncovers-vast-levels-corruption/

Таны сурталчилгаа