Цаг үеийн мэдээ

Алибаба группийг үүсгэн байгуулагч Хятадын тэрбумтан Жек Ма ковид-19 халдвартай тэмцэхэд нь азийн зарим орнуудад тусламж үзүүлж байгаа юм. Үүний хүрээнд өчигдөр Казахстан улс Жек Магийн сангаас олгосон хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авсан байна.

Тус улсад илгээсэн 2 дахь удаагийн тусламжаар 50 мянган ширхэг оношлуур, 30 ширхэг уушиг орлуулагч аппарат олгожээ. Казахстан улс 4 дүгээр сарын 10-нд амны хаалт, эмнэлгийн бээлий, хамгаалалтын хувцас, халуун шалгах багаж зэрэг нийт 4,5 тонн тусламжийн барааг Жек Магийн сангаас анх хүлээн авч байсан юм. Казахстан улсад өнөөдрийн байдлаар халдварын 3597 тохиолдол бүртгэгдэж, 25 хүн амиа алдсан байна. 

Азийн хамгийн баян хүн болох Жек Ма хөрөнгийн хэмжээгээрээ дэлхийд 17 дугаарт жагсдаг юм. Forbes сэтгүүл 2020 оны 4 дүгээр сарын байдлаар түүний хөрөнгийг 38,8 тэрбум ам.доллараар үнэлсэн байна.

 Эх сурвалж: tengrinews

Таны сурталчилгаа