Шведийн байгаль орчныг хамгаалагч залуу идэвхтэн Грета Тунберг коронавируст цар тахлын хүнд хэцүү энэ үед хүүхдүүдэд туслах ажиллагаанд зориулж 100 мянган ам.долларыг НҮБ-ын хүүхдийн санд хандивласан байна.
Тэрээр “Human Act Award”-аас хүртсэн шагналын мөнгөө ийнхүү дэлхийн хүүхдүүдийн сайн сайхны төлөө зориулахаар шийдвэрлэсэн байна. Мөн тэрээр коронавирусний хямралын үед НҮБ-ын хүүхдийн санг дэмжих санг үүсгэн байгуулж байгаагаа твиттертээ бичсэн байна.
Энэ жил 17 настай Грета Тунберг цаг уурын өөрчлөлттэй тэмцэхэд үр дүнтэй арга хэмжээ авахыг шаардан 2018 онд сургуульдаа явахаас татгалзан Шведийн парламентийн байрны гадна эсэгүүцлийн ажиллагааг эхлүүлж байсан юм.
2019 онд Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшиж байсан түүнийг “Time” сэтгүүл өнгөрсөн оны онцлох хүнээр тодруулсан юм.