Их Британийн Ерөнхий Сайд Борис Жонсон түүний сүйт бүсгүй Кэрри Саймондс нар лхагва гарагт шинээр мэндэлсэн хүүдээ Уилфрид Лори Николас гэсэн нэр өгсөн байна. Саяхан коронавирусний халдвар тусаад эдгэсэн Борис Жонсон өвөөгийнхөө нэрээс гадна өөрийг нь эмчилсэн 2 эмчийн нэрийг хүүдээ хайрласан байна.
Уилфрид нь Борис Жонсоны өвөөгийнх нь нэр бол Лори нь түүний сүйт бүсгүй Кэрригийн өвөөгийнх нь нэр юм байна. Харин Николас нь Борис Жонсоныг эмчилж, амийг нь аварсан 2 эмч болох Ник Прайс, Ник Харт нарыг хүндэтгэж өгсөн нэр юм байна.
Энэ жил 31 настай Кэрри Саймондсын хувьд анхны хүүхдээ өлгийдөн авсан нь энэ юм. Харин 54 настай Борис Жонсоны хувьд анхны эхнэр Марина Уйлераас нь мэндэлсэн насанд хүрсэн 4 хүүхэдтэйгээс гадна гэр бүлээс гадуур харилцаатай байсан урлаг судлаач Хелен Макинтайраас мэндэлсэн өөр нэг охинтой юм.
Эх сурвалж: ВВС