Цаг үеийн мэдээ

Хоёр Солонгосыг тусгаарладаг хилийн цэрэггүй бүсэд буудалцаан болсон талаар Ренхап агентлаг мэдээллээ.

Өнөө өглөө орон нутгийн цагаар 07:41 цагт Хойд Солонгосын зүгээс Өмнөд Солонгосын хилийн хяналтын пост руу хэд хэдэн удаа гал нээсэн байна.

Хариуд нь Өмнөд Солонгосын хилийн цэргүүд Хойд Солонгосын зүг 2 удаа гал нээж, анхааруулга өгсөн байна. Энэ үеэр Өмнөд Солонгосын тал ямар нэгэн хохирол амсаагүй гэдгээ мэдэгдээд байна. Харин буудалцааны шалтгаан болон Хойд Солонгосын тал ямар нэгэн хохирол амссан эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Энэ нь сүүлийн 5 жилийн хугацаанд Хойд Солонгосын зүгээс Өмнөд Солонгос руу гал нээсэн анхны тохиолдол болж байгаа юм.

Сүүлийн гурван долоо хоногийн турш эрүүл саруул, эсэн мэнд байгаа эсэх нь эргэлзээтэй байсан Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун уржигдар иргэдийнхээ өмнө ил гарч, үйлдвэрийн нээлтэд оролцсон билээ.

Эх сурвалж: The Telegraph

Таны сурталчилгаа