Цаг үеийн мэдээ

Манай хойд хөрш ОХУ-ын эмнэлгийн байгууллагуудад халдвар хамгийн ихээр тархаж байна. Санк-Петербург хот дахь Кащенкогийн нэрэмжит сэтгэцийн эмнэлгийн 16 эмч, мэргэжилтэн болон 28 өвчтнөөс коронавирусний халдвар илэрсэн байна.

Мөн ОХУ-ын хамгийн томд тооцогдох Вреденагийн нэрэмжит  ортопед, гэмтэл согогийн эмнэлгийн 300 орчим эмч, эмнэлгийн ажилчид, өвчтнүүд ковид-19-ийн халдвар авсан тул тус эмнэлгийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоосон байна. Өчигдөр тус эмнэлгийн 54 настай нэгэн ажилтан халдвараар амиа алдснаар Санкт-Петербург хотод амиа алдсан эмнэлгийн ажилчдын тоо 10 хүрсэн байна.

Халдварт хамгийн ихээр өртөөд байгаа Москва муж болон нийслэл Москва хотод эмнэлгийн 43 ажилтан ковид-19-ийн улмаас амиа алдсан байна. Харин ОХУ-ын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд нийт 91 эмч, мэргэжилтэн аюулт цар тахалтай тэмцэж байгаад харамсалтайгаар алтан амиа алдаад байна.

Таны сурталчилгаа