Цаг үеийн мэдээ

      Суданы загвар өмсөгч Ньяким Гатвех 1993 онд Этиопид төржээ. Тэрээр дэлхий дээрх олон арьсны өнгө дотроос хамгийн бараан арьстай хүнээр зүй ёсоор нэрлэгддэг ч түүний төгс гэмээр гоо сайхныг нь арьсны энэ хэт бараан өнгө нь дарж чадсангүй. Тэрээр одоо маш олон шүтэн бишрэгчтэй болжээ.

       Тэрээр “Хар гэдэг бол эр зориг, гоо үзэсгэлэнгийн бэлгэ тэмдэг. Африк сэтгэл зүрхийг америк ёс заншил дарж чадахгүй. Ямар ч өнгөтэй байсан та өөрийн арьснаас ичиж болохгүй” гэж уриалжээ.

       “Байгаль дэлхий надад маш их меланин хайрласанд буруу зүйл юу ч байхгүй. Би харанхуйдаа дуртай. Өнгөт арьст эмэгтэйчүүд хэчнээн үзэсгэлэнтэй, ухаантай гэдгийг дэлхийд харуулцгаая” хэмээн Ньяким Гатвех өнгө нэгт бүсгүйчүүддээ уриалж байна.

 Тэрээр бөмбөрцөг дээрх хамгийн бараан арьсны өнгөөр Гиннесийн номонд бичигджээ.

  

  

 

Таны сурталчилгаа