Цаг үеийн мэдээ

     Дэлхийн дахинд тархсан цар тахлын азийн нэг голомт орон болж байсан БНСУ коронавирусийн халдвараас ангижрах шатандаа орж байна. Тус улс өнгөрсөн 24 цагийн байдлаар дотроосоо нэг ч тохиолдол нэмж бүртгэгдээгүй бөгөөд хилээр орж ирсэн найман хүнээс халдвар илэрчээ.

       Одоогийн байдлаар тус улсад нийт 10801 хүн коронавирусийн халдвар аваад байгаагаас 9217 хүн эдгэн гарч, 252 хүн нас бараад байгаа юм.

БНСУ 5 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл үргэлжлэх "Нийгмээс зай барих" аяныг "Амьдрал доторх зай барих" аян болгон өөрчилсөн байна.Ингэснээр иргэд бага багаар нийгмийн амьдралд оролцох боломжтой болж байгаа гэсэн үг юм байна.

       Мөн 5 дугаар сарын 6-наас эхлэн олон нийтийн үйл ажиллагаа явуулдаг музей, номын сан зэрэг газруудыг үе шаттайгаар нээж эхлэх гэнэ. БНСУ-аас агаарын хилээ хаагаад байсан орнууд нэг нэгээрээ нээж эхлэж байна.

Мөн 5 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн бүх иргэддээ нэг удаагийн гамшгийн үеийн тусламж үзүүлж эхлэх аж.  Уг тусламжид:

1 ам бүлтэй бол 400.000

2 ам бүлтэй бол 600.000

3 ам бүлтэй бол 800.000

4 болон түүнээс дээш ам бүлтэй бол 1.000.000 воны картыг олгох юм байна.

    Уг картыг тухайн иргэн харъяалагдах хот, дүүрэгтээ ашиглах боломжтой бөгөөд ингэснээр иргэдээ ч, жижиг дунд бизнес эрхлэгчдээ ч тэр дэмжиж байгаа явдал юм.

Халдвар буурч байгаа ч Засгийн газрын зүгээс халдвар тархалт зогстол маскаа зүүж, гараа тогтмол угаахыг зөвлөсөөр байна.

Таны сурталчилгаа