Цаг үеийн мэдээ

     Истрийн хойгийн баруун талд Хорватын далайн эргийн амралт зугаалгын хамгийн тохиромжтой газруудын нэг болох үзэсгэлэнтэй Ровинж хот юм. Хорватын сүр жавхлант Ровинж хотод ирсэн хүн бүр дахин очиж үзэхийг хүсдэг байна. ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад багтдаг энэ үзэсгэлэнт хотын бүтцэд 22 арал багтдаг бөгөөд тус бүр нь үзэсгэлэнтэй, сүр жавхлантай байдаг. Энд гол үйл ажиллагаа нь аялал жуулчлалын бизнес юм.

      Үүнээс гадна хотын оршин суугчид загас барих, тамхи ургуулах ажил эрхэлдэг (тэр ч байтугай өөрсдийн тамхины үйлдвэр байдаг). Энэ амралтын газарт жуулчдад спортын маш сайн байгууламж, маш сайн ресторан, шөнийн цэнгээний газруудаар үйлчилдэг байна.

    

      Тэгвэл энэ үзэсгэлэнт хот дэлхий дахиныг айдаст автуулаад буй коронавирусийн цар тахлаас үүдэлтэй хямралаас ангид үлдэж чадсангүй.  Тус хотын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч нь аялал жуулчлал  тул дэлхий нийтээр аялал жуулчлал зогссон энэ үед тус хотод ядуурал нүүрлээд байна.

Таны сурталчилгаа