Японы мэргэжлийн сүмо бөхийн холбоо өчигдөр албан ёсоор нацү башёг цар тахлын улмаас цуцалж байгаагаа мөн ирэх долдугаар сарын башёг Нагояа хотод бус Токио хотод зохион байгуулахаар болж байгаагаа зарлалаа.
Учир нь тухайн үед Нагояа хотод цар тахлын тархалт байх боломжтой хэмээн үзэж байгаа ажээ.
Нацү башё цуцлагдсан талаар шинэхэн озеки Асанояама “Би анхааралтай бэлтгэлээ үргэлжлүүлэн хийнэ. Ирэх долдугаар сарын башёдаа анхаарал хандуулна” хэмээжээ.
Харин Ёокозүна Какүрюү “Ирэх долдугаар сарын башёд хүн бүрийг сайн байна гэдэгт итгэлтэй байна” гэсэн байна.
Ийнхүү энэхүү спортын түүхэнд гурав дахь удаагаа башё цуцлагдсан тохиолдол боллоо. Хамгийн сүүлд 2011 оны гуравдугаар сард барилдаан тохиролцсон хэмээн башёг цуцалж байсан аж.
Одоогийн байдлаар ояката Такадагава, хоёрдугаар зиндааны бөх Хакүёозан болон доод зиндааны таван бөх шинэ коронавирусийн халдвар аваад байна.