Финлянд улсад суугаа Мальта улсын элчин сайд Майкл Заммит Табона өөрийнхөө фэйсбүүкт Германы канцлер Ангела Меркелийг Адольф Гитлертэй харьцуулсан зүйл бичсэн байна.
Тэрээр “75 жилийн өмнө бид Гитлерийг зогсоосон. Харин Ангела Меркелийг хэн зогсоох вэ? Тэр Европыг хяналтдаа оруулах Гитлерийн мөрөөдлийг биелүүлж байна” хэмээн бичжээ.
Мальтийн гадаад хэргийн сайд Эварист Бартоло энэ хэрэгтэй холбогдуулан 2014 оноос хойш Финлянд улсад суугаа элчин сайдаа албан тушаалаас нь огцруулж, Ангела Меркелиэс албан ёсоор уучлалт гуйх болно гэдгээ мэдэгдсэн байна.
Тэрээр 2 улсын найрсаг харилцаанд сэв суулгах үйлдэл гаргасан элчин сайддаа бичсэн зүйлээ нэн даруй устгахыг тэр дор нь тушаасан байна. Улсынхаа нүүр царай болж байгаа дипломат ажилчид нийгмийн сүлжээг цаашид ёс зүйтэй, хариуцлагатай ашиглаж байхыг Финляндын гадаад хэргийн сайд анхааруулсан байна.
Эх сурвалж: ВВС