2018 оны 11 дүгээр сард Кени улсад хулгайлагдсан Италийн хүмүүнлэгийн ажилтан 25 настай Силвиа Романо суллагдаж эх орондоо эргэн ирсэн байна. Ром хотод газардсан түүнийг гэр бүлийнхнээс нь гадна Италийн ерөнхий сайд болон гадаад хэргийн сайд нь угтан авсан байна.
Нэг жил хагасын турш барьцаанд байсан түүнийг өнгөрсөн бямба гарагт Сомалийн нийслэл Могадишу хотын ойролцоо суллажээ. Италийн засгийн газар түүнийг эх орондоо аюулгүй буцан ирэхэд нь Турк болон Сомалийн засгийн газартай хамтран ажилласан байна.
Зэвсэглэсэн этгээдүүд Силвиа Романог 2018 онд зочид буудлаас нь хулгайлсныхаа дараа Сомали улс руу аваачсан юм байна. Энэ хэргийг исламын Ал-Шабаб бүлэглэлийг үйлдсэн байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа ч албан ёсоор тогтоогоогүй байгаа юм. Кенийн цагдаагийн газар тухайн үед Романогийн байгаа газрын талаар үнэн зөв мэдээлэл өгсөн хүнд 10 мянган ам.долларын шагналыг амлаж байсан байна.
Эх сурвалж: ВВС