Цаг үеийн мэдээ

 

         Төвдийн Шэньшань компанийн ажилтнууд болон уулын хөтөч нар 5 дугаар сарын 9-ний өдөр Эверестийн оргилын 6500 метрийн өндөрт орших түр амрах баазад хог хаягдал түүж цэвэрлэгээ хийв. Ер нь бол Эверестийн жуулчны улирал яг өдийд  эхэлдэг бөгөөд уламжлал ёсоор тавдугаар сар хүртэл үргэлжилдэг байна.

      Энэ хугацаанд 700 гаруй уулчин болон тэдний газарчид Эверестийн бэлд хоёр сар орчим амьдардаг юм.  Эверестийг “дэлхийн хамгийн өндөрт оршдог хогийн цэг” нэр зүүж гадны хэвлэлүүдээр цоллуулдаг.  Тэгвэл тус газрыг амралтын өдрүүдийг ашиглан лааз, хуванцар, уут, спиртийн зуух, хаягдал майхан, хүчилтөрөгчийн сав, авиралтын дээс зэрэг ахуйн хог хаягдлыг  түүж цэвэрлэсэн байна.

Таны сурталчилгаа