АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусний нөхцөл байдалтай холбоотойгоор өдөр бүр хийдэг хэвлэлийн хурлынхаа үеэр CBS телевизийн Хятад гаралтай Америк сурвалжлагчийн тавьсан асуултад эгдүүцэн уурлажээ.
Түүнээс CBS-ийн сурвалжлагч Вэйжя Жианг коронавирусээр амиа алдагсдын үзүүлэлт АНУ-д өндөр хувьтай байгаагийн шалтгааныг асуухад Дональд Трамп дуугаа өндөрсгөн: “Дэлхийн хаа сайгүй хүмүүс нас барж байна. Наад асуултаа Хятадаас асуу. Надаас бүү асуу. Хэрэв Хятадаас асуувал сонин хариулт авах байх” хэмээн хариулжээ.
Үүний дараа CBS-ийн сурвалжлагч дахин босч ирээд, яагаад заавал Хятадын тухай өөрт нь ингэж хэлж байгааг асуухад Дональд Трамп “Би хэн нэгнийг онцолж хариулт өгөөгүй, харин дургуй хүргэсэн асуулт асууж байгаа хүн бүхэнд хандаж хариулсан” хэмээн хэвлэлийн бага хурлыг орхин явжээ.
Эх сурвалж: business insider