Коронавирусний хөл хорионоос болж 1 дүгээр сарын 25-наас хойш хаалттай байсан Шанхайн диснейлэнд өчигдрөөс дахин үүдээ нээлээ.
Гэхдээ цагийн хуваарь болон өдөрт үйлчлүүлэх хүмүүсийн тоонд хязгаарлалт тавин, эрүүл ахуй, аюулгүй байдлын шинэ дүрмийн дор ажиллах юм байна.
Энгийн үед Шанхай хотын диснейлэндээр өдөрт 80 мянга орчим хүн үйлчлүүлдэг байсан бол коронавирусний нөхцөл байдлаас шалтгаалан Микки Маус болон түүний найзууд өдөрт зөвхөн 24 мянган хүн угтан авах юм байна.
Диснейлэндээр зочлогсдын биеийн халууныг үүдэнд шалган, заавал амны хаалттай оруулж байгаа юм.
Мөн диснейлэндээр үйлчлүүлж байгаа иргэдэд зориулж хоорондын зайг барих тэмдэглэгээг газар зурсан байна.
Эх сурвалж: ВВС