Япон улсын Ерөнхий сайд Ёшихидэ Сүга “Коронавирусний тархалтын тухайд халдварын шинэ тохиолдол дээд үзүүлэлтийг давсан нь түгшүүртэй нөхцөл байдлыг үүсгэлээ ” гэжээ. Мөн дөрвөөс дээш хүний бүрэлдэхүүнтэй кафе, зоогийн газарт орохоос татгалзахыг нийслэл хотын оршин суугчдад уриалсан аж. Японы Засгийн газрын тэргүүн мөн иргэддээ хандан амны хаалтаа зүүж, хоорондоо зай барих журмыг дагаж мөрдөн коронавирусний тархалттай хийж буй тэмцэлд хувь нэмрээ оруулахыг дахин уриалсан байна.