Цаг үеийн мэдээ

Дорноговь аймгийн Айраг суманд төмөр замын нэг ажилчнаас коронавирусийн халдвар илэрсэн тухай мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан Дорноговь аймгийн онцгой комиссоос мэдээлэл хийлээ. Халдвар илэрсэн төмөр замчин нь Дархан-Уул аймагт болсон төмөр замчдын спортын тэмцээнд оролцсон бөгөөд Говьсүмбэр аймагт халдвар авсан нь тогтоогдсон иргэнтэй хамт нэг багт тоглосон юм байна. Тухайн иргэн нь энэ сарын 7-нд Дархан-Уул аймгаас гарч Улаанбаатар хотод ирж "Ганзам" зочид буудалд буудаллажээ. Мөн тус буудлынхаа хажуугийн минимаркетаар үйлчилүүлсэн байна. Улмаар 7-ныхоо орой Замын-Үүдийн галт тэргээр Айраг сумандаа очжээ. Тэрээр эхнэр, хүүхэдтэйгээ гурвуулаа амьдардаг бөгөөд гэр бүлийн гишүүд, галт тэргээр хамт зорчсон иргэд зэрэг ойрын хавьтлыг нь тусгаарлалтад авчээ.

Үүнтэй холбогдуулан Дорноговь аймгийн Айраг сумын хөдөлгөөнийг хязгаарлажээ. Мөн төмөр замын бүх ажилтнуудыг шинжилгээнд хамруулж байгаа аж. Дорноговь аймаг нь төмөр замын хамгийн олон зөрлөгтэй аймаг бөгөөд 3200 орчим хүн төмөр замд ажилладаг байна.

Таны сурталчилгаа