Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабаас 24 цагийн нөхцөл байдал, хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өглөө.
НОК-ын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатар “Өчигдрийн байдлаар Нийслэл онцгой комиссын Шуурхай штаб, дүүргийн онцгой комисс зэрэг гамшгаас хамгаалах 25 мянга гаруй ажилтан, албан хаагч ажиллалаа.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 14 байршилд 50.3 тонн нөөцийн мах борлуулах ажлыг зохион байгуулж байна.
Өдөрт дунджаар нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг 4,000 орчим ААН-ийн хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүний тооцоо судалгааг гаргаж байгаа. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 35-110 хоногийн хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүний нөөцтэй гэх тооцоог гаргасан" гэлээ.