Цаг үеийн мэдээ

"Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт хийснээр хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн тоо 45 мянгад хүрч,  хөдөлгөөнийг 87 хувиар бууруулсан байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдээр нийслэлийн хэмжээд 60-80 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байсан бол ажлын өдрүүдээр энэ тээврийн хэрэгслийн тоо өсөж 100 мянга хүрчээ.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан НОК-ын шуурхай штабын 26 мянга гаруй албан хаагч коронавирусийн халдварын үед цар тахалтай тэмцэх хариу арга  хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангаж байна" гэх мэдээллийг НОК-ын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар танилцууллаа.

 

Таны сурталчилгаа