Цаг үеийн мэдээ

Өвлийн тэргүүн улаагчин гахай сарын дөрвөн ногоон улаагчин туулай өдөр

Үс засуулвал: Өнгө зүс сайжирна

Наран ургах, шингэх: 08.06-17.10

Барилдлага: Шид

Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй

Суудал: Хий

Аргын тооллын 11 сарын 20, Сугар гараг. Билгийн тооллын 5, Булаагч одтой, улаагчин туулай өдөр. Өдрийн наран 8 цаг 06 минутанд мандаж 17 цаг 10 минутанд жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар малтах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө, зүс сайжирна.

 

Таны сурталчилгаа