Цаг үеийн мэдээ

Төв аймгийн Онцгой байдлын газраас 27 сумын удирдлагатай цахим хурал зохион байгуулж, цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сум орон нутагт авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаатай танилцан, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хатуу хөл хорионы үеэр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж, заавар, зөвлөмжийг хүргүүлэн, үүрэг чиглэл өглөө.

Мөн аймгийн Мэргэжлийн хяналтын газраас  Авто тээврийн шалган нэвтрүүлэх Өндөр дов, Борнуур, Батсүмбэр, Сүмбэр сумын постод 24 цагаар үүрэг гүйцэтгэж, худалдаа үйлчилгээний газруудад тогтмол хяналт хийн ажиллаж байна.

Одоогийн байдлаар холбогдох байгууллагуудтай хамтран Зуунмод суманд үйл ажиллагаа явуулдаг 101 аж ахуйн нэгж, байгууллагын 144.3 мянган мкв талбай болон нийтийн эзэмшлийн 5400 мкв талбайд ариутгал халдваргүйтгэл хийсэн бөгөөд цаашид 3-7 хоногийн давтамжтайгаар ариутгал халдваргүйтгэл хийх юм гэж Төв аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Таны сурталчилгаа