Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.11.20/  коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл : "Дэлхийн олон улс оронд Коронавирусний тархалт эрчимжиж байна. 24 цагийн дотор 52 000 хүн шинээр халдвар авсан байна.

Манай улсын хувьд батлагдсан тохиолдлын тоо 37-оор нэмэгдэж нийт 555 боллоо. 

Улаанбаатар хотод 15 тохиолдол

Дархан уул аймагт - 5 тохиолдол

Сэлэнгэ аймаг - 10 тохиолдол 

Дорноговь аймагт / Айраг сум -1/, /Замын-үүд сум -4 /нийт - 5 тохиолдол нэмэгдсэн бол 2020.10.31 -нд Судан улсаас ирсэн алба хаагчдын 3 дахь давтан шинжилгээгээр 1 хүнээс, 2020.11.16-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч 1 хүний шинжилгээнд тус тус шинээр халдвар илэрлээ" гэлээ

 

Таны сурталчилгаа