Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.11.20 / коронавирусний цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
"11-р сарын 19 -нд улсын хэмжээнд нийтдээ 3625 хүнд шинжилгээ хийсэн байна. Үүнээс 3588 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. ЗӨСҮТ-ийн лабораторид 466 хүнд шинжилгээ хийсэн коронавирус илрээгүй.
-Өмнөд Судан улсаас аравдугаар сарын 31-нд ирсэн энхийг сахиулагчдийн гурав дахь давтан шинжилгээнээс нэг хүнд илэрсэн,
-Алтанбулагийн боомтоор арван нэгдүгээр сарын 16-нд ирсэн ТИР ачааны машины жолоочийн нэг жолоочийн шинжилгээнд коронавирус илэрсэн байна.
-Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 10-р сарын 24-нд ирсэн 65 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй байна.
Тусгаарлах байранд үүрэг гүйцэтгэж байгаа 16 эмч, ажилтны шинжилгээнд коронавирус илрээгүй. Өчигдөр буюу 11-р сарын 19-ний оройны 17 цагаас хойш 37 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн байна. Үүнд Дархан- уул аймагт 5 хүний шинжилгээнд коронавирус илэрч нийт тохиолдлын тоо 16 боллоо. Дорноговь аймгийн Айраг суманд 1, Замын-Үүд суманд 4 тохиолдол шинээр батлагдаж нийт тохиолдлын тоо 6 болжээ.
Улаанбаатар хотод шинээр 15 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдлын тоо 33 болсон байна. Ингээд Монгол улсын хэмжээнд батлагдсан коронавирусийн халдварын тохиолдлын тоо 555 боллоо" гэсэн мэдээлэл өглөө.