Өнөөдөр "Дэлхийн Хүүхдийн Өдөр" тохиож байна. Тус өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей Хүүхдийн эрхийн тунхаглал (1950 он) болон Хүүхдийн эрхийн конвенцыг (1989 он) баталсан өдөр юм.
Тиймээс НҮБ-аас “Дэлхийн хүүхдийн өдөр”-ийг албан ёсоор энэ өдөр тэмдэглэдэг болжээ. НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц баталсан 11 дүгээр сарын 20-ны өдрийг 2017 оноос эхлэн “Дэлхийн хүүхдийн өдөр” болгон тэмдэглэж байхаар НҮБ-ын Хүүхдийн Сангаас уриалсны дагуу дэлхийн 130 гаруй орон нэгджээ.
Энэ өдөр хүүхдүүд өөрсдөд нь тулгамдсан асуудлаар томчуудад дуу хоолойгоо өргөж, томчууд хүүхдээ сонсож, тэдний төлөө “За” гэж хэлэх өдөр юм. Энэ өдөр дэлхийн улс орнууд хүүхдийн дуу хоолойг сонсох үйл ажиллагаа, санал санаачилга өрнүүлэх болжээ.