Цаг үеийн мэдээ

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны төвийн дарга А.Амбасэлмаа "2020 оны арваннэгдүгээр сарын 20-нд нийт 3701 хүнийг шинжилгээнд хамруулсан. 

Өчигдөр 17:00 цагаас хойш 21 тохиолдол нэмэгдэж, манай улсад бүртгэгдсэн нийт тохиолдол 578 боллоо. 

Дотоодын халдвар өнөөдрийн байдлаар Улаанбаатар болон таван аймагт бүртгэгдсэн. Үүнд: 

Улаанбаатарт 38 шинээр /5 тохиолдол/

Сэлэнгэ аймагт  58 /шинээр 5 тохиолдол/

Дархан-Уул аймагт 16

Дорноговь аймагт 12 /шинээр 6 тохиолдол/

Орхон аймагт 16  шинээр /4 тохиолдол/

Говьсүмбэр аймагт 1 тохиолдол бүртгэгдээд байна.

Сүүлийн батлагдсан тохиолдлуудын ихэнхи нь оюутан, сурагч насны хүүхдүүд байна. Бид ХӨЛ ХОРИО-г эрт тавиагүй байсан бол ойрын хавьталтын тоо маш их байх аюултай байсан" гэв.

 

Таны сурталчилгаа