Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны 4 дүгээр баг дахь “Сэлэнгэ” амралтын газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 120 км-т, тосгоноос зүүн хойд зүгт 8 км-т/“Сэлэнгэ” амралтын газар барилгын засварын ажил гүйцэтгэж байсан Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн М /44 настай, эрэгтэй/, М /43 настай, эрэгтэй/ нар 11 сарын 10-ны өдрийн 15:00 цагийн орчим тухайн амралтын газраас Улаанбаатар хот руу “Приус-20” загварын суудлын автомашинтай яваад сураггүй болсон тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах тухай хүсэлтийг 11 сарын 20-ны өдрийн 11:30 цагт Цагдаагийн байгууллагаас аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, орон нутгийн иргэд хамтран 11 сарын 20-ны өдрийн 11:40 цагаас “Сэлэнгэ” амралт гэдэг газраас “Буурлын-Ар” гэдэг газар хүртэл 10 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 17:00 цагт түр зогсоосон байна.