Цаг үеийн мэдээ

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багийн “Наран шарлага” гэдэг газар “Ховд” голын усанд хүн унасан тухай дуудлагыг 11 сарын 20-ны өдрийн 15:22 цагт аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид хүлээн авч  2 км замыг туулан 15:26 цагт очиход тус сумын харьяат А /17 настай, эмэгтэй/  /амиа хорлож болзошгүй/-ыг тухайн газарт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан тус ангийн Гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Е.Серикжан аварч, эсэн мэнд гаргасан байсныг тус аймгийн Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.  

Таны сурталчилгаа