Цаг үеийн мэдээ

Өнөөдөр 11 цагийн байдлаар Дорноговь аймгийн Айраг суманд нэг, Замын-Үүд суманд таван тохиолдол шинээр бүртгэгдэж аймгийн хэмжээнд нийт тохиолдол 12 болж батлагджээ.

Тус аймгийн цагдаагийн газраас 2020 оны арваннэгдүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотоос Сайншанд сумын чиглэлд Приус 30 маркийн тээврийн хэрэгслээр зорчиж ирсэн иргэд болон зорчигчийн талаарх мэдээллийг Цагдаагийн газрын 7052102, 99862797, 99695157 дугаарын утсаар холбогдохыг хүслээ. 

Дээрх зорчигч нь 20-25 орчим настай, 170-180 см өндөртэй, хар өнгийн курткатай, хар бараан өнгийн жинсэн өмдтэй, 2020 оны арваннэгдүгээр сарын 07-ны өдрийн 17 цаг 47 минутын орчимд Сайншанд суманд 58-60 УНС улсын дугаартай саарал өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгслээс Сайншанд сумын Төмөр замын төв замын урд зам дагуу буусан байна.

Эх сурвалж: Дорноговь аймгийн цагдаагийн газар

 

Таны сурталчилгаа