ЭМЯ-наас 17.00 цагийн ээлжит хэвлэлийн бага хурал хийж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өглөөний 11.00 цагийн мэдээллээс хойш Монгол улсад 4 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдлын тоо 582 боллоо. Сүүлийн 4 тохиолдол Дорноговь аймгийн Замын үүд сумаас илэрсэн.
Манай улсын хувьд 337 хүн эдгэрч, 238 хүн эмчлэгдэж байгаа бөгөөд өөрийн хүсэлтээр нутаг буцсан 7 хүн байна" гэлээ.