Энэ сарын зургааны өдрөөс хойш Улаанбаатар хотоос Дорнод руу ирсэн иргэдэд давтан шинжилгээ хийж эхэлжээ. Хөл хорио тогтоосноос хойш нийт 1711 иргэнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийж, нийслэлээс ирсэн иргэдийг бүрэн хамруулаад байсан юм. Тэгвэл өнөө өглөөнөөс БОЭТ-ийн Халдвартын тасгийн шинжилгээ авах цэг, Баянтүмэн пост, "Ягаан цээнэ" ӨЭМТ-ийн 27-р байрны салбарт хоёр дахь удаагийн шинжилгээг хийж байна. Өмнө нь түргэвчилсэн оношлуулаар цусны шинжилгээ хийж байсан бол энэ удаад хамраас арчдас авч байгаа аж.