2008 оноос үйл ажиллагаагаа явуулж буй БАЛДОРЖ сангаас Ковид-19 онцгой нөхцөл байдлын үед нийгмийн хариуцлагын хүрээнд Зорилтот бүлгийн хүүхдүүдэд хүргэх Үндэсний үйлдвэрлэлийн дээлийг сайн үйлсийн аянаар олгож байна.
Эхний 300 дээлийг өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт хүлээлгэн өглөө. Цаашид 10 мянгад хүргэх зорилт тавин ажиллаж байгаа аж.
Omni tech ашиглан хийсэн тул дулаахан, хүүхдийн аюулгүй байдлыг бодож гэрэл цацрагчтай үйлдвэрлэсэн тус дээл нь дотоодын EXCLUSIVE ХХК-ийн бүтээгдэхүүн.
Эдгээр дээлийг Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон дүүргийн салбар нэгжүүд, холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулж эздэд нь хүргэх юм.
Цаашид БАЛДОРЖ сангаас тус агентлагт шат дараатай хүлээлгэн өгөхөөр болж орон нутгийн ГБХЗХГ-аар дамжуулан судалгаанд байгаа хөөрхөн бяцхан дүү нартаа хүргэн ажиллах болно.
Монголд мэргэжлийн сэтгүүлзүйг хөгжүүлэх, нийгэмд гүйцэтгэх сэтгүүлчдийн үүрэг, ур чадварыг дээшлүүлэх, залуу сэтгүүлчдийг дэмжих зорилготой БАЛДОРЖ сангийн хамт олонд гүн талархал илэрхийлье.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам