Цаг үеийн мэдээ

Сэлэнгэ аймгийн зарим суманд хүнсний нөөц багасаж байна. Иймээс Улаанбаатар хот, Дархан-Уул аймгаас хүнсний хангамжийн татан авалт хийх хүсэлтийг аймгийн Онцгой комисст ирүүлсэн байна. 

Энэ асуудлын талаар холбогдох газруудтай хамтраад аль болох нааштайгаар шийдвэрлэхээр ажиллаж байнахэмээн аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил хэллээ. Мөн тэрээр хэдийгээр Сэлэнгэ аймагт нөхцөл байдал хүнд байгаа ч бидний зүгээс монгол түмнээ, улсаа хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээр хангах экспортын бараа бүтээгдэхүүнийг Сүхбаатар боомтоор авах ажлыг үргэлжлүүлэн хийсээр байгаа. Авто замын Алтанбулаг боомтын үйл ажиллагаа бүрэн зогссон. Аймгийн хэмжээнд 318 худалдааны төв, хүнсний дэлгүүрүүд иргэдэд үйлчилгээ үзүүлж байна хэмээн мэдэгдлээ. 

Сэлэнгэ аймгийн Улаан загалмайн хороо, аймгийн Онцгой байдлын газар хамтран Сүхбаатар сумын хөгжлийн бэрхшээлтэй, эмзэг бүлгийн 100 өрхөд хүнс олгох ажлыг зохион байгуулжээ.

Таны сурталчилгаа