ЭМЯ-наас ээлжит 11.00 цагийн мэдээллийг хийж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, 11-р сарын 21-ний 17.00 цагаас хойш 1305 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдварын 26 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Улаанбаатар 2, Сэлэнгэд 19 тохиолдол, Дорноговьд 1, Дархан-Уулд 4 тохиолдол бүртгэгдлээ. Манай улсад халдварын батлагдсан тохиолдол 608 боллоо.