Цаг үеийн мэдээ

ЭМЯ-наас ээлжит 11.00 цагийн мэдээллийг хийж байна. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Коронавирусын халдвараар 4-72 насны хүмүүс өвчилсөн бөгөөд дундаж нас нь 32 байна. ДЭМБ-аас коронавирусийн халдварын нууц үе 14 хоног гэж тогтоосон. Монголд бүртгэгдсэн халдварын нууц үе 5-5.2 хоног, халдварыг эрчимтэй тараах үе 4 хоног байна. Гэр бүл, ойр дотны хүмүүст халдвар тараах эрсдэл маш өндөр байна. Нэг хүнд 7-8, цаашилбал 24 хүнд тараах эрсдэл байна. Ирж шинжилгээ өгөхгүйгээр ханиадны эм уух өөрөө өөрийгөө оншилж хэрхэвч болохгүй. Энэ нь маш их эрсдлийг үүсгэж байна" гэлээ.

Таны сурталчилгаа