Цаг үеийн мэдээ

БШУЯ-наас шинэ төрлийн коронавирусний цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор их, дээд сургууль, коллежийн оюутан, суралцагчдаас тандалтын асуумж судалгааг авч дуусжээ.

 

Судалгаанд нийслэл, орон нутгийн нийт 88 их, дээд сургуулийн 60 мянга гаруй оюутан, суралцагч хамрагдсан байна. Эдгээр оюутныг маргаашаас коронавирусний урьдчилсан шинжилгээнд оруулах ажлыг зохион байгуулах бэлтгэл ажлаа хангажээ.  

 

Энэ хүрээнд Монгол Улсын их, дээд сургуулиудад сурч байгаа гадаад улсын оюутнуудад англи хэлээр асуумжийг бөглүүлэх ажлыг сургуулиудын гадаад оюутан хариуцсан мэргэжилтнүүдтэй хамтран зохион байгуулсан байна.

Таны сурталчилгаа