Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.11.22/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа

 

"Нийт халдвар авсан иргэдийн 52 хувь нь шинж тэмдэггүй явж байна. Энэ нь өөрийгөө мэдэхгүй яваад байх эрсдэлтэй байна. Харин 19 хувь нь уушги, зүрхний архаг өвчинтэй байна. Ихэвчлэн хуурай ханиалгах хэлбэр 15.5 хувьд нь байна. Томуугийн улирал явж байгаа болохоор ханиад хүрсэн гэж андуурах явдал гарах вий. Үнэр, амт мэдрэхгүй болох шинж тэмдэг илэрвэл тайвширч болохгүй, эмнэлэгт хандах хэрэгтэй. Халдвар авсан иргэд 4-72 насныхан байна. 0-9 насны хүүхэд 6.5 хувь байна. Дундаж наслалт 32. Халдварын нууц үеийг 14 хоног гэж тогтоосон байдаг" гэх мэдээллийг өглөө. 

Таны сурталчилгаа