Анхны тохиолдол Улаанбаатар хотод илэрснээс хойш олон тохиолдол бүртгэгдсээр байна. Халдвар авсан хүмүүс тухайн дүүргийнхээ голомтоос халдвар авсан юм уу? , Улаанбаатар хотод бүртгэгдсэн АНХНЫ тохиолдол ийнхүү тэлээд байгаа юм уу? гэх сэтгүүлчийн асуултанд
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Улаанбаатар хотын 40 тохиолдлын 34 нь анхны хавьтлын ойрын хавьтлууд байна. Ойрын хавьталууд тухайн алдвар авсан хүнтэй цуг үзвэр үйлчилгээ үзсэн, гэр бүлийн ах дүүс хоорондоо уулзсан, гэр бүлийн ойрын бүх хүмүүс анхны тохиолдлоос халдвар авсан. Эхний голомтын ойрын хавьталуудыг тухайн өдрөө тусгаарлаж, хариу арга хэмжээг авсан. Улаанбаатар хотод бүртгэгдсэн 40 тохиолдлын 6 нь төмөр замтай холбоотой байна" гэв.