Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн яам ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ.

 

Коронавирусний халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар өгсөн мэдээлэлдээ:

 

"Иргэд та бүхэн бэлэн мөнгөөр үйлчилгээ хийхээс татгалзаж, карт ашиглан худалдаа хийх, 15-20 минут агаарын сэлгэлт хийх зэргээр эрүүл ахуйн дэглэм сахиарай.

Дархлаа тогтоох хоёр үндсэн арга бий. Эхнийх нь хүн өөрөө сайн унтаж амрах, хоол ундаа сайн идэж уух. Хоёр дахь нь өвөрмөц дархлаа буюу вакцин хийлгэж дархлаа тогтоох юм.

Вакцин хөгжүүлэлтийн нэгдүгээр шатанд “Астра зенека”, “Синнвак”, Файзер зэрэг компаниуд явж байгаа аж.

Манай улс коронавирусийг илрүүлэх оношлуурын хувьд ДЭМБ-ын баталгаатай оношлууруудыг авч хэрэглэж байгаа гэнэ. Монгол эрдэмтэд оношлуур бүтээсэн талаар ажлын хэсэг гарган" ажиллаж байгааг ЭМЯ мэдээллээ.

 

Таны сурталчилгаа