ЭМЯ-наас ээлжит 11.00 цагийн мэдээллийг хийлээ. Энэ үеэр
-Монгол Улс коронавирусний халдвартай иргэдээ амжилттай эмчилж байна. Цаашид нийт хүн амынаа дархлааг хэрхэн тогтоох вэ?
Аль улсаас вакцин авахаар яриа хийж байгаа вэ? гэх сэтгүүлчийн асуултанд
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дархлаа тогтоох хоёр арга бий. Нэгдүгээрт, энгийн буюу хүн сайн унтаж амрах, агаарт гарах, биеийн тамирын дасгал хийх зэрэг. Хоёрдугаарт, ВАКЦИН.
Дэлхий нийтэд 140 гаруй вакцин хөгжүүлж байгаа. Үүнээс 10-ыг нь амжилттай хөгжүүлж байна. Тухайлбал, АНУ-д гурав, БНХАУ-д нэг вакциныг хийж байгаа.
ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран коронавирусний вакциныг жигд түгээх “Ковакс” хөтөлбөр баталсан. Монгол Улс энэ хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ илгээсэн бөгөөд анхны орнуудын нэг болсон.
Вакцин аваад эхний ээлжинд хүн амын 20 хувь буюу эмнэлгийн ажилтнууд, цагдаа, мэргэжлийн хяналт, өндөр настан, архаг хууч өвчтэй хүмүүсээ хамруулна. Мөн Засгийн газар олон улсын байгууллагуудын дэмжлэгээр хүн амынхаа 60 хувийг вакцинжуулахаар төлөвлөж байна"