Халдвартай нь батлагдсан тохиолдлыг ХӨСҮТ-ийн нэг өрөөнд гурав, гурваараа хэвтэн эмчлүүлж байна гэсэн мэдээлэл ирж байна. Энэ талаар тодруулна уу? гэх сэтгүүлчийн асуулдтанд
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нэг цаг үед, нэг нууц үеийн хугацаанд, ижил шинж тэмдэгтэй оношлогдсон батлагдсан тохиолдлыг нэг өрөөнд эмчилж болно гэсэн олон улсын жишиг заавартай.
Тиймээс бид ор хоорондын зайг нь бариад ижил цаг хугацаанд вирус нь илэрсэн, ижил шинж тэмдэгтэй иргэдийг нэг өрөөнд эмчилнэ. Энэ бол олон улсын жишиг. Эрэмбэлэн ангилна гэж яриад байгаа. Халдварын голомтод авч хэрэгжүүлж буй арга хэмжээ бол нэгдүгээрт илрүүлэг.
Илрүүлэхийн тулд шинжилгээ хийх, хяналтад байх, хяналтаас гарах иргэдээ илрүүлж ялгана. Хоёрдугаарт, эрэмбэлэн ангилалт хийнэ. Үүгээр хэнийг, хаана хэвтүүлэх вэ гэж ангилна. Хүнд, хөнгөний ялгаанаас шалтгаалан эрчимт болон хүчилтөрөгийн эмчилгээнд орох хүмүүсийг тусгайлан эмчилнэ. Мөн тусгаарлах арга хэмжээ авна" гэв.