Цаг үеийн мэдээ

Коронавируст халдвар дотоодод тархсаны улмаас Улсын онцгой комиссын шийдвэрээр улс даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин хатуу хөл хорионы дэглэм мөрдөж байгаа билээ.

Энэ үеэр Онцгой байдлын байгууллагын томилгоот бүрэлдэхүүнээс гадна 3000 гаруй алба хаагч нэмэлтээр үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Тэгвэл төр засгаас хэрэгжүүлж байгаа тушаал, шийдвэрийг мөрдүүлэх, үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдадаа дэмжлэг үзүүлэх зорилгоор Төв аймгийн Онцгой байдлын газраас гавьяаны амралтад гарсан ахмад алба хаагчид өөрсдийн санаачлагаар Зуунмод сумын 10 постод эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна гэж Төв аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

Таны сурталчилгаа