Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны “Задгай”-д Туул голын эрэг дээр газрын хөрсөнд наалдаж хөлдсөн эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлагыг 11 сарын 21-ний өдрийн 13:04 цагт Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид хүлээн авч 13.5 км зам туулан 13:25 цагт очиж нэр, нас тодорхойгүй удаж муудсан эрэгтэй хүний цогцсыг авч тус дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Эх сурвалж : ОБЕГ