Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны 4 дүгээр баг дахь /аймгийн төвөөс баруун хойд зүгт 120 км-т, тосгоноос зүүн хойд зүгт 8 км-т/ “Сэлэнгэ” амралтын газар барилгын засварын ажил гүйцэтгэж байсан нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн М /44 настай, эрэгтэй/, М /43 настай, эрэгтэй/ нар 11 сарын 10-ны өдрийн 15:00 цагийн орчим тухайн амралтын газраас Улаанбаатар хот руу “Приус-20” загварын суудлын автомашинтай яваад сураггүй болжээ. Эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах тухай хүсэлтийг 11 сарын 20-ны өдрийн 11:30 цагт Цагдаагийн байгууллагаас аймгийн онцгой байдлын газар хүлээн авсан байна.
11 сарын 21-ний өдөр тус аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр эрэн хайх ажиллагааг зогсоосон.
Эх сурвалж : ОБЕГ