Цаг үеийн мэдээ

11 дүгээр сарын 22-ны 13.00 цагийн байдлаар шинэ корона вирусний халдварын 17 тохиолдол Дорноговь аймагт бүртгэгдээд байна.

Үүнд Айраг суманд гурав, Замын-Үүд суманд халдвар арван дөрөв болж нэмэгджээ.Өвчилсөн хүмүүсийн 12-нь том хүн, тав нь нэгээс 11 насны хүүхдүүд байгаа аж. Өвчилсөн хүмүүс бүгдээрээ төмөр замын ажилчнаас халдварласан гэр бүлийн хүмүүс аж. Тиймээс өвчилсөн  хүмүүсийн ойрын хавьтлын 212 хүний 209 хүнийг шинжилгээнд хамруулсан бол дам хавьтлын 1269 хүнийг тогтоож 266- г нь үзлэг шинжилгээнд хамруулжээ.

Онош батлагдсан 17 тохиолдлын ес буюу 52.9 хувьд нь ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн бол үлдсэн хувьд нь  шинж тэмдэг илрээгүй байна. Тухайн вирусээр өвчилсөн хүмүүст хамар битүүрэх халуурах, үнэр мэдрэхгүй болох, хоолой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч байгаа аж.

Өнөөдрийн байдлаар халдварын сэжигтэй нийт 19 хүнийг илрүүлж тусгаарлалтад авчээ.  Сайншанд, Замын-Үүд, Айраг суманд тандалт судалгааны тус бүр гурван баг ажиллаж байгаа бөгөөд онош батлагдсан болон сэжигтэй тохиолдлын хавьтлыг судалж маршрутын зургийг гарган шуурхай штабын цахим сүлжээнд байрлуулж тандалт хийж байна.

Замын-Үүд суманд онош батлагдсан хүний дам хавьтал Зүүнбаянгийн цэргийн ангид ажилладаг  тул тус цэргийн ангийн алба хаагчдыг шинжилгээнд хамруулахаар 500 хурдавчилсан оношлуур хүргүүлжээ.

Өнөөдөр  Замын-Үүдэд суманд шинээр молекул биологийн лабаораторийг байгуулж үдээс хойш туршилтын журмаар шинжилгээ авч эхлэх талаар аймгийн Онцгой комисс мэдээлэв. Мөн хилийн боомтоор Монгол Улсад нэвтэрсэн 62 хүнийг ажиглалт авчээ.  

Таны сурталчилгаа