Цаг үеийн мэдээ

Өнөөдөр өглөө ЭМЯ-аас өгсөн мэдээллээр Орхон аймагт батлагдсан тохиолдол ахин илрээгүй гэх мэдээллийг өгсөн билээ. Эрүүл мэндийн яамны мэдээллийн дараа Орхон аймгийн Онцгой комиссоос цаг үеийн мэдээлэл өглөө. 

        Аймгийн хэмжээнд нийт 17 батлагдсан тохиолдол бүртгэсэн байгаа бөгөөд ХӨСҮТ-рүү батлагдсан иргэдийг бүрэн шилжүүлсэн. 

            Батлагдсан тохиолдын ойрын хавьтал 409 иргэн байгаа ба дам хавьтал судлах ажил хийгдэж одоогоор 2020 оны 11-р сарын 19-ны батлагдсан 13 тохиолдлын ойрын хавьтал 307, 2020 оны 11-р сарын 20-ны өдөр батлагдсан 3 тохиолдлын ойрын хавьтал 76 , 2020 оны 11-р сарын 21-ны өдөр батлагдсан 1 тохиолдлын ойрын хавьтал 26 иргэн бүртгэгдээд байна. Дам хавьтлын нийт 4700 иргэн байна. 

        Ажиглан тусгаарлах 6 байранд ойрын хавьталын нийт 150 иргэнийг авч тусгаарлаад байна. Үүнээс Халдвартын тасагт нийт 4 иргэн байна. Тусгаарлах байранд 31 албан хаагч ажиллаж байна. Гэрийн тусгаарлалт хяналтанд 297 хүүхэд байна. 

             Түргэвчилсэн оношлогооны 16 цэгээр 11 сарын 21-22 хооронд 4966 иргэнээс шинжилгээ авлаа. Үүнээс түр цэгт 1630 иргэн, "Эрдэнэт Үйлдвэр" ТӨҮГ-аас гаргасан 2 түр цэгт 3336 ажилтан албан хаагчид шинжилгээ хийгджээ. Ийнхүү нийт 7253 сорьцонд шинжилгээ хийгдээд байна гэсэн үг. Үүнээс 719 нь PCR баталгаажуулах шинжилгээнд явжээ. 

           "Эрдэнэт Үйлдвэр" ТӨҮГ-ийн 3336 сорьцонд түргэвчилсэн тестээр шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан бөгөөд шинжилгээ үргэлжлэн хийгдэж байна.

          12 түр цэг 09:00-20:00 цагийн хооронд сургууль цэцэрлэг болон бусад тархвар судлалын заалттай иргэдийн шинжилгээг авна. Сайн дурын шинжилгээ одоогийн байдлаар хийгдэхгүй бөгөөд шинжилгээ өгөх хүсэлтийн бүртгэлийг 7035-3666 дугаарт авч байна.

Эх сурвалж : erdenet.mn

 

Таны сурталчилгаа