УОК-ын дарга Я. Содбаатар "Орон нутгуудаас ирсэн иргэдийг шинжилгээнд хамруулж гэрт нь буцаах ажлыг тун удахгүй хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хийж байна. Орон нутагтаа очсон иргэдийг бүгдийг нь төлбөртэй тусгаарлалтад оруулахгүй. Гэрийн хяналтад байлгах чиглэл барина. Орон нутгийн иргэдийн талаар бид өргөн хүрээнд судалгаа хийлээ. УОК-ын шийдвэрээс зөрсөн шийдвэр гаргахыг Захиргааны хуулиар хориглосон байгаа юм.
Бид нэгдсэн удирдлагаар ажиллана гэдгийг хатуу сануулъя. Тун удахгүй 119.mn гэсэн бүртгэлийн систем ажиллуулна. Мэдээллийн технологийн ололтыг ашиглана. Дараа нь орон нутгаас хотод ирээд гацсан иргэдээс шинжилгээ авч, цагдаа нарын хяналт дор нутаг руу нь буцаана. Энд удаахгүй. Зохион байгуулалттайгаар явуулна.
Тэд нутагтаа очоод өөрсдийгөө гэрийн тусгаарлалтад оруулна. Аймаг, орон нутгийн удирдлагууд, хууль хүчний хүмүүс тэдэнд хяналт тавина. Түүнээс нийслэлээс юм уу голомтот бүсээс ирсэн гээд бүх хүнийг тусгаарлахгүй. Орон нутгийн удирдлагууд дур мэдэн тусгаарлах байр бэлдэж болохгүй. Сэжигтэй тохиолдлуудыг л тусгаарлана" гэв.