Цаг үеийн мэдээ

Өнөөдөр /2020.11.23-ны 11:00 цагт/ халдварын тохиолдол 11-ээр нэмэгдэж нийт батлагдсан тохиолдлын тоо 640 боллоо. НЭМГ-аас 35 мянган хүнийг шинжилгээнд хамруулах ажлыг өнөөдөр эхлүүлж байгааг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. 

Тэрээр "Өнгөрсөн хугацаанд ойрын хавьтлын 7787 хүнийг хамруулжээ. Төмөр замын районд илрүүлэг хийх зорилгоор түргэвчилсэн оношлуурыг 30 мянга гаруй хүнд хийсэн. Цаашид хавьтлын давтан шинжилгээг хийх, шинэ хавьтлын судалгаа тандалт, шинжилгээг хийж байна.

Мөн нийт хүн амын дунд халдварын түргэвчилсэн шинжилгээг хийж байна. Тэр дундаа СХД, БЗД, Хан-Уул, Багануур, Баянгол дүүргүүдийн халдварын тохиолдол бүртгэгдсэн учир тус дүүргийн иргэдэд багш шинжилгээ хийнэ.  Тиймээс НЭМГ-аас 35 мянган хүнийг шинжилгээнд хамруулах ажлыг өнөөдөр эхлүүлнэ. Ард иргэдээ идэвхтэй оролцохыг уриалж байна" гэлээ. 

Таны сурталчилгаа