Ээлжит 11.00 цагийн мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултанд ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дараах хариултуудыг өглөө.
Эдгээд гарсан иргэн өмнөх шигээ үнэрлэж амтлахгүй байна гэх мэдээллийг өгсөн. Коронавирусийн халдвар авч эдгэрсэн иргэд үнэрлэх амтлах мэдрэхүйгээ алддаг уу?
-Эдгэрч гарсны дараа ханиалгах, янз бүрийн эмгэг илэрвэл ХӨСҮТ-д хандаарай. Магадгүй гараад өөр вирусын ханиад томуу туссан байхыг үгүйсгэхгүй.
Коронавирусийн халдвар авч эдгэрсэн иргэд тусгаарлалтаас гарсныхаа дараа ахин халдвар илэрсэн тохиолдол дэлхийн олон улс оронд гарч байна. Манай улсын хувьд үүнд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
-Коронавирус бол шинэ вирус. Эдгэрсэн ч ахиж халдвар авахгүй гэж хэлж чадахгүй. Эдгээд гарсан иргэдэд ямар нэг эмнэлзүйн эмгэг илэрвэл 119, 8008-6829 утсанд хандаж зөвлөгөө аваарай.
Бид 340 хүнийг эдгээсэн. Бүрэн эдгэрсний дараагаар 3 хоног дарааллан вирусийн шинжилгээ хийж, ахин 14 хоног сувилалын ажиглалтанд байлгаад, 2 удаа шинжилгээ хийлгээд, гэрийн тусгаарлалтанд орсных нь дараа ахин 2 шинжилгээ хийлгээд дараа нь харъяа, дүүргийн өрхийн эмнэлэгт нь хүлээлгэн өгч байгаа. Одоогийн байдлаар эдгэрсэн 340 хүнээс эргэж вирус ялгараагүй. Коронавирусийн халдвар аваад өөрийгөө насан туршийн халдвар авчихлаа гэж бодож болохгүй. Бид бүх хүчээ дайчлан та бүгдийг бүрэн эмчлэх болно гэлээ.