Орхон аймгийн онцгой комиссоос мэдээлэл хийлээ.
Онцгой комиссын дэргэдэх эрүүл мэндийн асуудал хариуцсан зөвлөх Ц.Мөнхцэцэг "Эрдэнэт үйлдвэрийн нийт 6377 ажилтанд коронавирусийн илрүүлэг шинжилгээг гурван өдрийн турш хийсэн ба хариу бүгд сөрөг гарсан. Мөн түүврийн аргаар 35 цехээс 380 сорьцид шинжилгээ хийхээр ХӨСҮТ-ийн PCR руу явуулсан, хариу маргааш гарна.
Эхний ээлжид вокзал орчим амьдардаг ард иргэд, гол байгууллагуудын албан хаагчдад шинжилгээ хийсний дараа сайн дурын шинжилгээг авна. Мөн халдвартай хүүхдүүдийн ойрын хавьтлын багш нарын шинжилгээг авч дууссан ба хариу мөн сөрөг гарсан" гэлээ.